Transform Internal Audit — Дотоод аудитын хувьсан өөрчлөлт
2026 оны Монголын “Дотоод аудиторуудын форум” “Transform Internal Audit — Дотоод аудитын хувьсан өөрчлөлт” сэдвээр 2026 оны 11-р сарын 19-ны өдөр Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулагдана.
Дотоод аудиторуудын форум нь салбарын чиг хандлага, сайн туршлагууд, дотоод аудиторуудын анхаарвал зохих гол эрсдэлүүд, байгууллагын сайн засаглалын талаарх мэдлэг мэдээллээ хуваалцах, суралцах мэргэжлийн бөгөөд өндөр ач холбогдолтой арга хэмжээ байсаар ирсэн.
Улсын салбарын 50, хувийн салбарын 90 гаруй байгууллагын 3,500 орчим удирдах ажилтан, дотоод аудитор, эрсдэлийн менежер, судлаач оролцож байжээ.
Оролцогчид нь удирдах ажилтнууд, дотоод аудиторууд, хяналт шалгалтын ажилтнууд, эрсдэлийн менежерүүд, судлаач ба шинжээчид юм.
Форум нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд ДАИ-ын идэвхтэй гишүүд хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой. Гишүүнчлэлийн тухай
2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан форум нь жил бүр олон улс дахь эрсдэл, дотоод хяналт, мэдээллийн технологи, цахим аюулгүй байдлын өөрчлөлт, цаашдын чиг хандлагатай уялдсан сэдэвтэйгээр явагдаж байна.
Форумын ивээн тэтгэгчээр оролцсоноор байгууллагын нэр, логог форумын үндсэн тайз, рекламын самбарт байршуулах, ивээн тэтгэгчдийн мэдээллийг хэвлэл мэдээллийн суваг, вэбсайтуудаар түгээх, бэлдсэн хэвлэмэл материалыг оролцогчдод тараах, ДАИ-ын Монгол дахь салбараас жилийн турш зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн сурталчлах боломжтой.
| № | Үзүүлэлт | Хэвлэл мэдээллийн | Мөнгөн | Алтан | Платинум |
|---|---|---|---|---|---|
| Ивээн тэтгэлгийн дүн | Мэдээ, ярилцлага өгөх боломж | 15 сая ₮ хүртэл | 15–30 сая ₮ | 30 сая ₮ ба түүнээс дээш | |
| 1 | Оролцогчийн урилга | – | 1 | 2 | 3 |
| 2 | Үндсэн хурлын илтгэгч | – | – | – | 1 |
| 3 | Хэлэлцүүлгийн панелист | – | – | 1 | 1 |
| 4 | Форумын тайз, stand, banner дээрх лого | ✓ | ✓ | ✓ | ✓ |
| 5 | Олон нийтийн хэрэгслээрх (сонин, цахим хуудас, ТВ г.м) талархал | ✓ | ✓ | ✓ | ✓ |
| 6 | Форумын үеэрх ивээн тэтгэгчийн булан | – | ✓ | ✓ | ✓ |
| 7 | Форумын сурталчилгааны бичлэгт ивээн тэтгэгчийн лого | ✓ | ✓ | ✓ | ✓ |
| 8 | Оройн хүлээн авалтын урилга | – | 1 | 2 | 3 |
Ивээн тэтгэгч, хамтрагчаар оролцох бол бидэнтэй холбогдоно уу: 9919-7062, [email protected]