IIA Global-ийн Монгол дахь албан ёсны, цорын ганц салбар

NEXT GEN OF INTERNAL AUDIT: CASE COMPETITION

NEXT GEN OF INTERNAL AUDIT: CASE COMPETITION

Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо (IIA Mongolia)-оос зохион байгуулж буй “𝐀𝐍𝐍𝐔𝐀𝐋 𝐂𝐎𝐍𝐅𝐄𝐑𝐄𝐍𝐂𝐄 𝟐𝟎𝟐𝟔 – 𝐓𝐑𝐀𝐍𝐒𝐅𝐎𝐑𝐌 𝐈𝐍𝐓𝐄𝐑𝐍𝐀𝐋 𝐀𝐔𝐃𝐈𝐓” форумын хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд “𝐍𝐞𝐱𝐭 𝐆𝐞𝐧 𝐨𝐟 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐥 𝐀𝐮𝐝𝐢𝐭: 𝐂𝐚𝐬𝐞 𝐂𝐨𝐦𝐩𝐞𝐭𝐢𝐭𝐢𝐨𝐧 𝟐𝟎𝟐𝟔” сэдэвт кейс шийдвэрлэх уралдааныг зохион байгуулах гэж байна.

Энэхүү уралдаан нь Монгол Улсын дотоод аудитын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах, шинэ залуу үеийнхэнд дотоод аудитын мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлыг таниулах, мэргэжлийг сурталчлан хөгжүүлэхэд чиглэж байна.

Түүнчлэн оюутнуудын шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээ, эрсдэлийг тодорхойлох, шинжлэн үнэлэх, асуудлыг шийдвэрлэх, багаар хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлж, онолын мэдлэгээ бодит кейс дээр ашиглан, практик туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

🏆 Мэдлэгээ сорь. Шийдлээ уралдуул. Ирээдүйг манлайл!

Удирдамж татах холбоос: https://drive.google.com/file/d/1_PwW-7GX74A5OoLNfLz5IAJwCb4PQxOi/view

Багийн мэдүүлэг, бүртгэлийн холбоос:
https://forms.gle/F5CpDxuFJVFBqLhX9

Урьдчилсан шатанд тайлан хүлээн авах холбоос: https://forms.gle/GRWsVukMUmF2X3m16

 

Арга хэмжээг үзэх → ← Бүх мэдээ